Нийтлэл
Шоколадтай бялуу
2025 оны 02 сарын 01

🍫 Шоколадтай бялуу 🍰
📝 Орц:
- Масло – 165 гр
- Элсэн чихэр – 140 гр
- Өндөг – 4 ширхэг
- Хар шоколад – 140 гр
- Гурил – 200 гр
- Хөөлгөгч – 2 цайны халбага
- Сүү – 80 гр
👨🍳 Хийх заавар:
1️⃣ Бэлтгэл
- Өндгөө шар, цагаанаар нь салгана.
- Шоколадаа хайлуулж бэлдэнэ.
2️⃣ Зуурмаг бэлдэх
- Өндөгний шараа элсэн чихэртэй сайтар хутгана.
- Дээрээс нь маслоо нэмээд үргэлжлүүлэн хутгана.
- Хайлсан шоколадаа зуурмаг дээрээ хийж сайтар хутгана.
- Гурилаа хөөлгөгчтэй хольж, зуурмаг дээрээ шигшин хийнэ.
- Сүүгээ нэмнэ.
3️⃣ Өндөгний цагааныг хөөсрүүлэх
- Өндөгний цагаанаа хөөсөртөл нь миксердэнэ.
- Бэлтгэсэн зуурмагтаа өндөгний цагаанаа сүүлд нь нэмж, зөөлөн хутгана.
4️⃣ Жигнэх (зууханд)
- Зуухыг 180°C хэмд халаана.
- Бялууг 30-40 минут жигнэнэ.
🍚 Будаа агшаагчинд хийх заавар:
- Будаа агшаагчны савыг сайн тосолж, калькан цаас дэвсэнэ.
- Зуурмагаа саванд хийж 40 минут жигнэнэ.
- Хэрэв кноп буувал, 5-7 минут хүлээгээд дахин дарж үргэлжлүүлнэ.
- Шүдэнзний модоор хатгаж шалгана:
- Наалдахгүй байвал бялуу бэлэн.
- Наалдсан бол 5-10 минут дахин жигнэнэ.
✨ Амтат шоколадтай бялуу бэлэн боллоо! 🍫🎂
