Нийтлэл
Амтат тирамису бялуу хэрхэн хийх вэ ?
2024 оны 01 сарын 12

Суурь бэлдэх орц
- Өндөг – 6 ш
- Гурил – 130 гр
- Элсэн чихэр – 200 гр
- Ваниллин – 1 ц/х
Сироп бэлдэх орц
- Кофе – 350 мл (хайруулсан, хүйтэн кофе)
- Элсэн чихэр – 2 х/х
- РАМ дарс – 2 ц/х
Крем бэлдэх орц
- Whipping Cream – 350 мл
- Cream Cheese – 200 гр
- Сахар – 100 гр
- Хуурай какао – дээрээс нь цацахаар
Суурь хийх заавар
- Өндөгөө саванд хийж 2 минут миксердэнэ.
- Дээрээс нь элсэн чихрээ хийж, миксерээ хамгийн хурдан дээр нь тохируулж 5 минут хөөсөртөл миксердэнэ.
- Энэ хооронд хэвээ (22-24 см дугуй хэв) сайн тослоод, гурилаа хэсэгчилж шигшиж бэлдэнэ.
- Бэлэн болсон өндөгний зуурмаг руугаа гурилаа 2 хувааж шигшиж хийнэ.
- Зөөлөн хутгаж нэгтгэнэ, дараа нь ваниллиныг нэмнэ.
- 175°C хэмд 30-35 минут жигнэнэ.
Крем бэлдэх заавар
- Whipping cream-ээ сахартайгаа нийлүүлж миксердэнэ.
- Cream Cheese-ээ тусад нь миксердэнэ.
- Дараа нь хоёуланг нь зөөлөн хутгаж хольж өгнө.
📌 Санамж:
- Дээр нь хуурай какао цацаж чимэглэнэ.
- Бялуугаа хөргөөд, бүх орцоо нэгтгэн сайтар амт шингэтэл хөргөгчинд байлгаарай.
