Аяган бялуу хэрхэн хийх вэ?

2024 оны 01 сарын 12

Аяган бялуу хэрхэн хийх вэ?

🥧 Аяган бялуу (Cupcakes) 🧁


📝 Орц:

  • Элсэн чихэр – 200 гр
  • Масло – 250 гр
  • Өндөг – 4 ширхэг
  • Гурил – 250 гр
  • Хөөлгөгч – 2 цайны халбага
  • Vanilla – 1 уут
  • Сүү эсвэл тараг – 200 гр


📌 Жич:

Зуурсан зуурмагтаа самар, үзэм, шоколад, какао, алим, жимс гээд хүссэнээ хийж болно.


👨‍🍳 Хийх заавар:


1️⃣ Бэлтгэл:

  • Масло болон бусад орцоо тасалгааны температурт байлгах.

2️⃣ Зуурмаг бэлдэх:

  • Масло, элсэн чихрийг сайтар хөөсөртөл миксердэнэ.
  • Өндгөө нэг нэгээр нь нэмж, үргэлжлүүлэн хутгана.
  • Гурилаа хэмжиж, хөөлгөгчтэй хольж зуурмаг дээрээ шигшиж хийнэ.
  • Дараа нь сүү эсвэл таргаа нэмээд зөөлөн хутгана.

3️⃣ Хэвэнд хийх:

  • Аяган хэвэнд зориулалтын цаасан хэв хийж зуурмагаа 2/3 хүртэл хийнэ.
  • Хэрэв төмөр хэв байхгүй бол хатуу цаасан хэв ашиглаж болно.

4️⃣ Жигнэх:

  • 180°C хэмд 30 минут жигнэнэ.

5️⃣ Хөргөх:

  • Шарах шүүгээнээс гаргаад бүрэн хөргөнө.



Амтат аяган бялуу бэлэн боллоо! 🧁🥰

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл